монголын түүхийн тухай




хэлмэгдүүлэлт өрнөсөн шалтгаан

Бичсэн 08:34, 2017-03-22

 

Өрнөсөн шалтгаан

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 1933 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан юм. Энэ хэрэгт, улс төр, нам, цэргийн албан хаагчид болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг нь огт ор үндэсгүй зохиомол зүйл байсан нь тогтоогдсон.

Жамбын Лхүмбэ нь Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан юм. Ж.Лхүмбэ болон тэр хэрэгт холбогдсон бусад хүмүүсээс гаргуулж авсан мэдүүлгээс үзвэл тэд нар Японы тагнуулын даалгавараар ажилладаг байгууллагыг үүсгэн байгуулсан, хувьсгалын эсрэг зэвсэгт бослого зохион байгуулахаар бэлтгэж байсан гэсэн байдаг. Гэхдээ тэдгээр бүх мэдүүлэг нь нотлогдоогүй, анх тэр хэргийг үүсгэх гол нотлох баримт гэгдэж байсан захиаг бичсэн хүн нь шууд гүтгэлэг байсныг хүлээсэн бөгөөд тэр нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог байна.

Энэхүү хэргийг тулган хүлээлгэхэд тэднийг нойр хоолгүй байлган жижүүрлэн байцаах, зодох, айлган сүрдүүлэх, аргадах зэрэг хууль бус аргуудыг өргөнөөр ашиглаж байсан байдаг.

Мөн хэргийг таслан шийтгэх ажлыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх боломж олголгүй гүйцэтгэжээ. Тус хэрэгт гэм зэмгүй 1500 орчим хүн нэр холбогдсон байдаг бөгөөд тэдэнд буудан алах болон 10-20 жил хорих зэрэг ял оноосон байдаг.

1937 оны есдүгээр сард нам, улс төр, цэргийн голлосон 69 хүнийг прокурорын зөвшөөрөлгүй баривчилж хэлмэгдүүлсэн байдаг.

Мөн цэмбэний фабрик шатсан хэрэг, ; background: none;">Гэндэн-Дэмидийн хэрэгГерманы тагнуулын хэрэг, Японы тагнуулын хэрэг, Порт-Артурын хэрэг гэх зэрэг олон хэргүүд байсан байх ба тэдгээр нь цөм зохиомол хэрэг байсан нь сүүлд шалгалтын явцад тодорсон байдаг. Тэдгээр хэрэгт холбогдуулж хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлжээ.

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дийлэнх нь лам нар байсан юм. Лам нар нь тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ.

Мөн лам нарын ихэнх нь Монгол бичиг мэддэггүй байсан бөгөөд түүнийг нь далимдуулан мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгон бичиж хууран хурууных нь хээг даруулдаг байсан байдаг. Түүнээс гадна байцаагч нар лам нараас цөөхөн асуулт асуудаг байжээ. Тэр нь та хэн хэнийг таних вэ гэж асуудаг байсан байна. Байцаагдаж байгаа лам өөрийн танидаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд ахмад зэрэг цолтойг нь толгойлогч болгон бичээд гарынх нь хээг даруулдаг байсан байна.

Гэхдээ тухайн үед баривчлагдан шийтгэгдэж байсан бүх хүн гэм зэмгүй хэлмэгдэгсэд байсан гэж үзэж болохгүй юм. Тухайн үед үнэхээр японы тагнуул, зэвсэгт бослогод бэлтгэж байсан хэргүүдийн талаар баримт байдаг.

Тухайн үед нэрсийн жагсаалтын дагуу болон баривчлах хүний тоо гаргаж өгдөг байсан байна. Төлөөлөгч нар өөрсдийн нормоо биелүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд ороогүй, тааралдсан нэг айлаасаа л хүн баривчлаад аваад явж байсан тохиолдол олон байдаг талаар дурьдсан байдаг.

Дорноговь аймгийн дотоод яамны төлөөлөгчийн газрын шоронд хүн орох зайгүй болсон байсанд 30 хүнийг буудан алж зай гаргаж байсан тухай баримт хадгалагдан үлдсэн байдаг.

Мөн сэжигтнүүдийг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон зуугаар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овоосон газар нь бороохойдож, буудаж байсан баримт жишээ бий. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа 2-3 хүн нас бардаг байж

НКВД

Гол өгүүлэл: НКВД

Манай оронд улс төрийн хэлмэгдүүлэлт болсон нь гадаад дотоодын тодорхой хүчин зүйлтэй холбоотой байна.

1930-аад оны эхнээс Зөвлөлт Холбоот Улсын коммунист намын зүгээс Монголын талаар явуулах бодлого илэрхий идэвхжижээ. Энэ үед Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны дэргэд Монголын комисс байгуулагдаж Монголын тухай асуудлыг байн байн хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаж байжээ. Жишээ нь бүрэн бус тооцоогоор ЗХУКН-ын Төв Хорооны улс төрийн товчоогоор 1930-1939 онд Монголын асуудлыг 168 удаа хэлэлцсэн байдаг. ЗХУКН-ын 1933 оны 11 сарын 1-ний тогтоолоор Элиава гэгч хүнийг Монголд томилон явуулахдаа түүнд дараах үүргийг өгчээ. Үүнд:

"Японы цэргийн эрхтнүүд БНМАУ-ын нутгийг булаан эзлэнэ хэмээн Японы түрэмгий аюул хүчтэй болж байгааг Монголын удирдлагад тайлбарлах; Япончууд бүр одоо БНМАУ-ыг түрэмгийлэн эзлэх бүх талын бэлтгэл хийж байгааг Монгол нөхдүүдэд мэдэгдэх хэрэгтэй" гэжээ.

Зөвлөлтийн удирдлагаас манай төр засгийн удирдагч нарт Японы тагнуул танай Монгол улсад нэвтэрч ялангуяа сүм хийдтэй холбоо тогтоож байна хэмээн тэдэнд шургуу ухуулж байсан байдаг. Монголын лам нарыг үй олноор нь хэлмэгдүүлж, сүм хийдийг устгах санааг Сталинаас Монголын удирдагч нарт тулган хэлж байжээ.

1934 оны 11 сард Сталин Монголын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг хүлээн авч уулзахдаа:

"Танайд улсын дотор улс байгаа байдалтай болжээ. Нэг засгийн газар нь Гэндэнгийн засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна" хэмээгээд лам нартай
"аажмаар тойруу замаар тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн засгийн газар лам нарынхаас хүчтэй байх хэрэгтэй. Лам нарыг өөрийн гарт хатуу авах хэрэгтэй" гэх зэргээр Монголын Ерөнхий сайдад ухуулан тулгаж байсан байна.

ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1935 оны ; background: none;">арваннэгдүгээр сарын 26-ны 34-р тогтоолд:

"Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монгол удирдлагад зөвлөх хэрэгтэй" гэж заагаад Сталин гарын үсэг зурсан байна.

Доктор О.Батсайханы дүгнэж хэлснээр "энэхүү шийдвэр болон бусад олон дагалдах заавруудын хамтаар Монголд олон тооны "хувьсгалын эсэргүү" "Японы тагнуул" буй болж тэднийг хоморголон баривчлах аянд гарах нэг сэжим болжээ".

Ингээд 1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд ; background: none;">Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд ; background: none;">Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх хэсэг хүмүүсийн нэрсийн жагсаалт авч ирсний дагуу мөн оны есдүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхлэж түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртсөнийг өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Эл баривчлагын үед манай дотоод явдлын яаманд зөвлөлтийн олон арван зөвлөх сургагч нар ажиллаж хэрэг дээрээ тэд баривчлагдагсдын мөрдөн байцаах үйл ажиллагааг зохион байгуулж байсан байна.

Дотоод хүчин зүйл

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд нөлөөлсөн дотоод хүчин зүйл цөөнгүй байв.

Тухайн үеийн Дотоод явдлын яаманд хэт их эрх мэдлийг төвлөрүүлснээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтандаа эрүү шүүлтийг дураар хэрэглэх болсон. Үүнийгээ ч хууль ёсны болгох зорилгоор тусгай комиссоос: сэжигтний амь насанд ноцтой хохирол учруулалгүйгээр эрүүдэн байцаахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсан байна. Ингэснээр дотоод яамны гүйцэтгэх ажилтнууд өөрийн дураар харгис хэрцгий эрүү шүүлтээ хуулийн дагуу хэрэглэх эрхтэй болсон байдаг.

Мөн дотоод яамны хэрэг бүртгэл, мөрдөн байцаах үйл ажиллагаа нь прокурорын байгууллагын хяналтаас бүрэн гарсан. Үүний тулд Х.Чойбалсан:

"Прокурорын байгууллага нь Дотоод яамны нэр хүндийг унагаж, хувьсгалын эсэргүүнүүдтэй тэмцэх ажилд саад учруулж байна" хэмээн АИХ-д гомдол мэдүүлсэнд АИХ-аас прокурорын газрыг дахин тийм явдал гаргахгүй байхыг үүрэг болгон шийдвэрлэсэн нь дотоод яамыг хэмжээгүй эрхт болгон хувиргасан юм.

Тухайн үеийн дотоодын тагнуулын мэдээлэгч нар нийт 50,000-д хүрч байжээ.

Бас нэг хүчин зүйл нь хэргийг шүүх байгууллага тасладаггүй харин ; background: none;">Онц Бүрэн Эрхт Тусгай Комисс гэх комисс шийдэж байсан бөгөөд энэ нь Дээд шүүхээс гадна дахин нэг шүүх үүссэн байсан хэрэг юм. Мөн тухайн үеийн улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан бүх хүмүүс тус комиссоор хэрэг нь шийдэгдэж байсан нь Шүүх байгууллагын үүрэг ролийг үгүйсгэсэн явдал байсан юм. Бүрэн эрхт тусгай комисс нь хэрэгтнүүдийн хэрэгтэй танилцдаггүй, нэрсийн жагсаалтаар ял оноодог байжээ.

Түүнээс гадна Бүрэн Эрхт Тусгай Комиссын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид байдаггүй байсан.

Эл үе нь улс орны гадаад байдал эрс хурцдан, хүндэрч дотоодод дайсны явууллага идэвхижиж байсан үе юм. 1935 оны 2 сараас эхлэн Японы зүгээс хилийн өдөөн хатгалга хийх, тус улсад халдан довтлох илэрхий болсон. Энэ үед Японы тагнуул Монголд байгаа гэж үзэх үндэслэл бүрэн байсан.

Цагаатгах ажил

1990 ээд оны эхээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаж, 1998 оны 1 сарын 2-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ батласан юм.

2005 оны 11 сарын байдлаар Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 36 мянган хүний 29 мянгыг нь цагаатгаад байна. Эдгээр хүмүүсийн 26 мянга нь улсын комисс байгуулагдсан цагаас хойших 15 жилийн хугацаанд цагааджээ.

Хор уршиг

Шийтгэгдсэн хүмүүсийн яс үндэс
Бүрэн эрхт тусгай комиссоор 1937-1939 оныг хүртэлх нийт шийдвэрлэсэн 25,824 хүмүүсийн ял. (20,474 хүнийг буудан алах, 5,103 хүнийг 10 жил хорих, 240 хүнийг 10-аас доош жил хорих, 7 хүнийг сулласан байна)

19321940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн буюу 73% нь буудуулжээ.

1932-1937 оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9% нь буудагдсан бол 1937-1940 он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийш эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлийн гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 19331937193819391940 он байв.



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax